2010-11-11
ОЮУТАН-2008 ном

ОЮУТАН-2008 ном
Оюутан таны ширээний ном "Оюутан 2008" таны гар дээр онлайнаар болон хэвлэлтээр vнэ төлбөргvй хvрч байна. Энэхvv эмхэтгэлийг МОХ-ны дэд ерөнхийлөгч, НVБ-ын ЗЗХорооны зохицуулагч Х.Батсайхан санаачлан эмхэтгэн хэвлvvлж залуус та бvхний гарт хvргэж байна.

Нийт сургуулиа төгсч байгаа 45.000 гаруй сурагчид, 158.000 гаруй оюутнууддаа оюуны бэлэг болгон гаргалаа. Энэхvv эмхэтгэл номыг vнэгvй Vндэсний портал сайт www.cdeq.mn, www.gogo.mn, www.yap.mn, www.student.org.mn, www.eec.mn -ээр дамжуулан та онлайнаар хvлээн авахын зэрэгцээ, манай улсын 21 аймаг, 356 сум, хотын номын сан зэрэг байгууллагуудаар дамжуулан олны хvртээл болгож байна.
Та энд дарж татаж аваарай.

Нийт 400 хуудас, 7 бvлэг, 1 хавсралт хэсгээс бvрдэх бөгөөд манай улсын бvх мэргэжлийн жагсаалт, их, дээд сургуулиудын товч лавлах, мэргэжлээ сонгох зөвлөгөө, боловсролын хууль тогтоомж, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, боловсролын хөтөлбөр, эрvvл мэндийн байгууллагууд, оюутнуудад зориулсан засгийн газрын болон манай улсын томоохон компаниудаас оюутнуудад олгодог тэтгэлэг, сургалтын зээлийн мэдээллийг багтаажээ.

Мөн манай улсын хvvхэд залуучуудын байгууллагуудын нэгдсэн лавлах, их, дээд сургуулиудын танилцуулга, мэдээлэл багтсан. шинэхэн журам, саяхан шинээр батлагдсан Сургалтын төрийн зээлд хамрагдах боломжуудыг эндээс та уншаарай.
Ерөнхий ивээн тэтгэгчээр Голомт банк, Мобиком корпораци, АНУ-ын Азийн сан ажилласан бөгөөд Боловсролын салбарыг болон оюутан залуусыг ивээн тэтгэн ажиллаж байгаад нь Монголын оюутны холбооноос талархсанаа илэрхийлье.



Эрхлэн хэвлvvлэгч:
  • Монголын оюутны холбоо Дэд Ерөнхийлөгч Х.Батсайхан
Ивээн тэтгэгчид:
  • Голомт банк, Мобиком корпораци, АНУ-ын Азийн сан
Зориулалт:
  • ИДСКолллеж, МСVТөвvvдэд элсэн суралцагчид, оюутан, эцэг, эхчvvд, боловсролын салбарын судлаачид, оюутан залуучуудын байгууллагуудад зориулав.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax