2010-11-11
хөдөлмөр эрхлэлт
МОНГОЛ УЛС ДАХЬ ОЮУТАН, ТӨГСӨГЧДИЙН ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ
Өнөөгийн байдлаар Нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй болон бүртгэлгүй 1.000.000 гаруй хүн амьдарч байгаагаас 130 гаруй мянга нь оюутан, 40 гаруй манга нь ерөнхий боловсролын сургуулийн хөдөлмөр эрхлэх насанд хүрсэн ахлах ангийн сурагчид байна. Энэ нь нийслэл хотын оршин суугчдын 6 хүн тутмын нэг нь оюутан, суралцагчид байгааг харуулж байгаа бөгөөд эдгээр суралцагчдын хөдөлмөр эрхлэх боломж нөхцөлийг төрөөс хууль эрх зүйгээр нь зохицуулан дэмжих шаардлага тулгараад байна.

Мөн нийслэл хотод хөдөө орон нутгаас их, дээд сургууль суралцагчидын тоо 55.000 хүрсэн бөгөөд жилээс жилд нэмэгдэх хандлагатай болоод байна. Жилд дунжаар 30 орчим мянган оюутан их, дээд сургууль төгсдөг. Мөн төдийн чинээ ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид оюутан болж элсэж байна.

Энэ утгаараа хүн амын шилжих хөдөлгөөн нийслэл хот руу чиглэж хотын хүн амын тоо цаашид улам ихсэх хандлагатай байгаа бөгөөд үүнийгээ дагаад дээд боловсрол эзэмшигчдийн тоо ч бас өсөн нэмэгдсээр байна.

Манай улсын дээд боловсролын салбар бизнесийн хэлбэртэй болж иргэдийн нийтлэг сонирхол дээр тулгуурлан чанатай чанаргүй улс, хувийн их, дээд сургуулиуд олноор бий болсон нь чанаргүй боловсон хүчин бэлтгэгдэх шалтгаан болж, хөдөлмөрийн зах зээл дээрх ажлын байртай уялдуулсан мэргэжилтэн бэлтгэх төрийн бодлого алдагдсантай холбоотой юм. Өнөөдөр залуусын мэргэжил эзэмших сонирхол

Өөрчлөгдөхийн тулд тохиромжтой үеийг хүлээх биш, хэцүү ч байсан эхлэх нь зүйтэй туйлширч хуульч, эдийн засагч, гааль зэрэг удирдах боловсон хүчин илүүц болоод байна. Эдгээр мэргэжлээр төгсөгчдийг олноор бэлтгэснээр нийгэмд ашиггүй төдийгүй тухайн хүнд өөр мэргэжлээр дахин суралцах гарцаагүй сонголтыг үлдээж, аль эсвэл эзэмшсэн мэргэжлээ ашиглан хувиараа хөдөлмөр эрхлэх болж байгаа юм.

Энэ утгаараа дээд боловсрол нь эдийн засгийн өрсөлдөх чадварыг тодорхойлох, улмаар улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх гол хөдөлгүүр болж байна. Дээд боловсрол нь нийгмийн зөрчлийг багасгах, нийгмийн нэгдмэл байдлыг бэхжүүлэх хэрэглүүр боллоо. Эдийн засгийн үр ашиг, амьдралын чанар, хүний нийгэмд эзлэх байр суурь, дундаж наслалт зэрэг нь дээд боловсролын чанарын хэмжүүр болох учиртай.

Өнөөдрийн байдлаар Монголын эдийн засаг нь түүхий эдэд суурилсан, импортын ихээхэн хамааралтай байна. Үндэсний статистикийн газрын 2007 оны мэдээллийг үзвэл эдийн засагт боловсруулах үйлдвэрлэл дөн-гөж 6 хувийг эзэлж, нэг хүнд ногдох ДНБ 1480 америк доллар бай­на. (Мянганы хөгж-лийн зо-рил-туу-дын хэрэгжилт, Үндэсний хоёр дахь илтгэл. 2007). Гэтэл эдийн засагт өндөр технологийн салбарын эзлэх хувь Филипинид 37, Малайзад 68 хувьтай байна. Үйлдвэрлэлийн экс-портод өндөр технологийн хувийн жин Вьетнамд 5.64, Брунейд 4.9 хувьтай байхад манай оронд харьцуулах үзүүлэлт ч тодорхойгүй байна.

 

Дэлхийн банкны судалгаагаар мэдлэгийн эдийн засгийн индексээр Монгол 1995 онд 98-р байранд байсан бол 2007 онд 79 дүгээр байранд ахиж бага орлоготой орнуудаас хамгийн хүчтэй дэвшил хийсэнд тооцогдож байна. Гэвч энэ дэвшлийн гол үндэслэл болгон Дэлхийн банкны тайлбарт дурдахдаа худалдааны саад тотгорыг багасган зохицуулалтын чанарыг сайжруулсан, хүн амын боловсролын түвшин харьцангуй өндөр зэргийг дурьджээ. (The World Bank. Know-ledge economy index. 2007 Rankings).

UNCTAD-ийн шинэчлэл хийх чадавхийн үзүүлэлтээр Монгол 69-д, өрсөлдөх чадвараар 101-д байна. Хүний капиталын индексээр (бичиг үсэгт тайлагдсан байдал, дунд болон дээд сургуульд хамрагдах хувь г.м/ харьцангуй дээгүүр байх боловч технологийн идэвхжилтийн индексээр нилээн доогуур байр эзэлж байна. Харин бизнес эрхлэх орчны зэрэглэлээр манай улс 175 орноос 45-д орж, мэдээллийн сүлжээний үйлчилгээ манайд ихээхэн өргөжиж байна.

 

Мэдлэгийн эдийн засгийг байгуулах гол хөдөлгүүр

 

нь шинжлэх ухаан, технологид суурилсан инновац болж байна. Иймээс ч хөгжилтэй орнуудад бизнесийн компаниуд хөрөнгө оруулалтынхаа 1/3 хувийг мэдлэгт суурилсан интанжибл капитал бүтээхэд зориулж байна. Европын Холбооны орнууд нь хөгжиж бай-гаа орнуудаас 5 дахин их хөрөнгийг хөдөө аж ахуйн судалгаанд зориулж байна.

Энэ бол эрчимтэй, мэдлэгт суурилсан эдийн засагт капи-талын дийлэнх хэсгийг интанжибл капитал эзлэх болс-ныг харуулж байна.

Өнөөдөр улс орны эдийн засаг ба дээд боловсролын байдлыг уялдуулан Их сургуулиудын шинжлэх ухааны чадавх нь улсын эдийн засгийн чадавхаас давсан орнууд /Израйл, Швед, Англи, Канад, Финлянд, АНУ, Син-гапур, Дани, Австрали г.м/, их сургуулиудын шинжлэх ухаа-ны чадавх нь улсын эдийн засгийн байдлаас доогуур байгаа орнууд/Япон, Бразил, Энэтхэг, ОХУ, Итали, БНСУ, Польш, БНХАУ, Арген-тин, Грек, Чех г.м/, энэ хоёр чадавхи нь тэнцвэртэй орнууд /ХБНГУ, Шинэ Зеланд, Унгар, Норвег, Бельги, Франц г.м/ гэж ангилж үзэж байгаа нь учиртай юм.

Дээд боловсролын хувьд хамгийн хүчтэй экспортлогч нь АНУ, Англи, ХБНГУ, Канад, Австрали байна. Энэ чиглэ-лээр идэвхтэй ажиллаж бай-гаа орны тоонд ОХУ, Шинэ Зеланд, БНСУ орж байна. АНУ дэлхийн дээд боловс-ролын экспортын 22 хувийг, Англи 11 хувийг, ХБНГУ 10 хувийг эзэлж байна.

Дэлхийн жишгээр бол дээд боловсролын чадавхийг Нобелийн шагналтны тоо, математик ба байгалийн шинжлэх ухаанд нээлт хийсэн байдал, шинэ технологи бүтээж, патент, лиценз эзэмшсэн байдал, судлаачдын нь бүтээлийг олон улсын нэр хүндтэй сэтгүүлд иш татсан байдал гэх мэт чанарын үзүүлэлтүүдээр үнэлж байна. Манай эрдэмтэн судлаачдын бүтээлийг дэлхийн нэр хүнд бүхий сэтгүүлд хэв-лэсэн, иш татсан нь харьцангуй цөөн байна. Гэтэл зөвхөн 2007 оны байдлаар үзэхэд АНУ-ын судлаачдыг 3876 удаа, Японы судлаачдыг 249 удаа иш татсан жишээтэй байна. Харин Малайз, Тайланд, Вьетнамын судлаачдын нэр энэ онд дурдагдаагүй байна.

2000 оны байдлаар өндөр хөгжилтэй орнуудад хэрэглээнд оруулсан гадаадын ба дотоодын патентийн харьцаа 3:1 байхад буурай орнуудад

690:1 байжээ. /World Bank 2000. World Bank Indicators/ Монгол оронд энэхүү харьцаа нэлээн доогуур байдаг байна.

Манай улсад оюутан болж дээд боловсрол горилогчид ихээр нэмэгдэж байгаа нь сайн боловч иргэдийн сонирхол дээр тулгуурлан бизнес хийгчдийг хөөрөгдөж байгаа бөгөөд улс орны хөдөлмөрийн зах зээл дээр хэрэгцээтэй байгаа мэргэжилтэн ажилтнуудыг бэлтгэхэд саад учруулж байна. Жишээлбэл: Барилгын салбарт нарийн мэргэжлийн инженерүүд, зам талбайн мэргэжилтнүүд, барилгын бүх төрлийн туслах ажилчидыг гадны улс орноос ажиллуулж монгол ажилчдаас илүү цалин олгож байгаа нь энэ салбарт мэргэжилтэн бэлтгэгч коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтын үйл ажиллагаа орчин үеийн чиг хандлагаас хоцорсон, сургалтын хөтөлбөр нь цаг үеээ даган шинэчлэгдээгүй мөн мэргэжлээ сонгож байгаа залуусын сонирхолын хандлага удирдах боловсон хүчний мэргэжил рүү төвлөрсөнтэй холбоотой юм.

Үйлдвэрлэл, бизнесийн салбарт дундаж технологоос өндөр технологид шилжих тусам мэргэжилтэн бэлтгэх бодлогод зарчмын өөрчлөлт хийх шаардлага хурцаар тавигдаж байна. Өнөөдөр манай их, дээд сургуульд суралцагсдын 15 хувь нь инженер, технологи, 3 хувь нь байгалийн шинжлэлийн чиглэлээр сурч байгаа нь эдийн засгийн шинэчлэл хийх, аажмаар мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих стратегийн бодлогод нийцэхгүй байна (Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө). Манай оронд шинжлэх ухаан, технологийн боловсролын төвшин доогуур, шинжлэх ухаан, технологийн боловсролд хувийн хөрөнгө оруулалт нэн хангалтгүй байна. Нэг оюутанд ногдох хөрөнгө оруулалтаар манай үзүүлэлтийг бусад оронтой харьцуулах боломжгүй юм.

Нэг талаас их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр нь илүүтэйгээр онол талдаа тулгуурласан нь оюутныг практикаас холдуулж, сургуулиа төгсөөд ажлын байранд дээр гарсныхаа дараа мэргэжилдээ суралцах жишээ олон байна. Харин онол практикийг хослуулан сургах үйл ажиллагааг дэмжихэд хөрөнгө оруулалт байхгүй, сургууль аж ахуйн нэгж байгууллага хоорондын ажиллах хүчний солилцоо хамтын ажиллагаа үйл ажиллагаа тогтворжоогүй байна.

 

Үүнийгээ дагаад зарим оюутан, суралцагчдын суралцах идэвхи буурч, чөлөөт цаг ихтэй болж, суралцах орчноо сонгох, багшаа сонгох, сургалтын хөтөлбөрөө шүүмжлэн өөрсдийн нийтлэг эрх хамгаалах мэдлэг дутагдаж гэмт хэрэг зөрчилд ихээр холбогдож, дэмий сэлгүүцэн, цагийг үр дүнгүй өнгөрөөн, зугаа цэнгэлд автагдан, амар хялбараар мөнгө олох, амьдрах хүслээр нийгэмд олон төрлийн

сөрөг үр дагавруудыг бий болгосоор байна. Оюутныг хичээлийн бус цагаар нь болон амралтаар нь хөдөлмөр эрхлүүлэх тэдний орлогыг нэмэгдүүлэх, оюутныг суралцаж байгаа мэргэжлийнх нь дагуу дадлагажуулан ажил хөдөлмөр эрхлүүлэх, төгсөгчдийг мэргэжлийнх нь дагуу шалгаруулж үндсэн ажилд зуучлах, оюутныг хот суурингийн бүтээн байгуулалт болоод сайн дурын үйл ажиллагаанд татан оролцуулах зэрэг оюутан төгсөгчдийг ажил хөдөлмөр хийлгэх нөхцөл боломжыг бүрдүүлэн ажиллахад төрөөс эрх зүйн хүрээнд дэмжлэг үзүүлж аж ахуйн нэгж байгууллагуудыг төдийгүй ажил олгогчдыг урамшуулах тогтолцоог бий болгох, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд оюутны

Text Box: хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлсэн төлөвлөгөөт ажилуудыг тусгах, олон улсын байгууллагуудын хөрөнгө оруулалтыг татан төсөл хөтөлбөр

боловсруулан эрчимтэй ажиллах боломж бололцоог судалж хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

Иймээс оюутан болон их, дээд сургууль төгсөгчдийг ажил хөдөлмөр эрхлэх нөхцөл боломжийг бүрдүүлж, бүртгэл, мэдээлэл холбоо, зуучлал, хамтын ажиллагааг өргөжүүлэх боловсронгуй мэдээллийн технологи дээр түшиглэн Оюутны хөдөлмөрийн биржийн үйлчилгээг чанаржуулах зорилт тавин ажиллаж байна.

Үйл ажиллагаа, зах зээлийн судалгаа

Оюутны Хөдөлмөрийн Бирж нь их, дээд сургуульд суралцагч оюутан залуучуудыг хичээлийн бус цагаар болон, амралт чөлөөт цагаар нь хөдөлмөр эрхлүүлэх, төгсөгчдийг мэргэжлийнх нь дагуу ажилд зуучлах гэсэн 2 үндсэн чиглэлээр ажил зуучлалын үйл ажиллагаа явуулдаг. Монгол улсад жилд дунджаар 30.000 оюутан их, дээд сургууль төгсөж, мөн төдийн чинээ ЕБС-ийн сурагчид оюутан болж байна. Энэ нь жилд 25.000 шинэ ажлын байрыг бий болгох шаардлагатайг харуулж байна. Мөн их, дээд сургуулиудад жилд дунджаар 150.000 оюутан суралцаж байдаг бол, үүнээс 50.000 орчим нь хөдөө орон нутгаас суралцаж байна.

2007 онд төрийн өмчийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулиудийг нийтдээ 29576 оюутан төгсөнө. Үүнээс эдийн засагч-6559, хууль эрх зүйч-4031, техник технологи-5544, Анагаах ухаан-2086, Гадаад хэл-3123, Тамир-388, Урлаг­788, Хүнс хөдөө аж ахуй-2476, Нийгэм улс төр­2960, Байгаль-574, Аялал жуулчлалаар-637

гэсэн мэргэжлийн тоон үзүүлэлттэй байна.

Ажлаа хойшлуулсны зардалд мөнгө чинь хүрэхгүй байж болно гэвч заримдаа амьдралаараа төлөх хэрэгтэй үе ч гарч болзошгүй

Сэтгэгдэл:


ih dajgu sedev gargasan bn.,
mundag um., bi oro hunu hugjil, tolovshilt., n ter talas n bijih ih sonirholtoi., ene talder sanal bodlo huvalzval tatai bh bno sho.,
Бичсэн: zojin., (зочин) цаг: 11:37, 2011-03-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax