Монголын оюутны ёс зүйн дүрэм
МОНГОЛЫН ОЮУТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ
Нэг. Ерөнхий зүйл
1. Монгол улсын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв (цаашид "сургууль" гэнэ)-д суралцагч дотоод, гадаадын оюутны үүргийг баталгаажуулах, сургуулийн хамт олон доторх харилцааг зохицуулах, хариуцлагын тогтолцоог бий болгоход энэхүү дүрмийн зорилго оршино.
2. Сургууль нь аливаа хүчирхийлэл, сүрдүүлэгээс ангид, хууль журмыг ёсчлон биелүүлдэг, ардчилал, хүний эрхийг хүндэтгэн дээдэлдэг, оюутны суралцах таатай орчныг бүрдүүлсэн байна.
3. Сургууль нь өөрийн онцлог, нөхцөлийг харгалзан энэхүү дүрмийн агуулгатай зөрчилдөөгүй нэмэлт

Хоёр. Оюутны үүрэг, хариуцлага
4. Оюутан нь Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмын заалт болон сургалтын гэрээгээр хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлдэг, идэвх чармайлт гарган суралцдаг, сургуулиас
заалт, шаардлагыг тусган сургуулийн хэмжээнд мөрдөх оюутны ёс зүйн дүрэм боловсруулан мөрдөж болно.төлөвлөн зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, хөндлөнгөөс саад учруулдаггүй, бусдын эрх ашгийг хүндэтгэдэг байна. Оюутан нь гэмт хэрэг үйлдсэн бол хуулийн дагуу шийтгэл хүлээх бөгөөд хэрэв энэ үйлдэл нь сургуулийн болон хамт олны эсрэг чиглэгдсэн байвал энэ дүрмийн дагуу давхар хариуцлага хүлээнэ.
5. Дараах сахилгын зөрчил гаргасан оюутанд сургуулийн зүгээс хариуцлага хүлээлгэнэ. Үүнд:
5.1. Бусдын оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашигласан, шалгалтын материалтай урьдчилан танилцсан, хуулсан, сурлагын дүнгийн үнэлгээнд зүй бусаар нөлөөлсөн, хууль бус аргаар дүн, шагнал, урамшуулал, тэтгэлэг, гэрчилгээ, диплом авсан, хуурамчаар үйлдсэн, үр дүн, тайланг буруу мэдээлсэн.
5.2. Сургалтын төлөвлөгөө, хичээл, дадлагын үйл ажиллагаанд саад учруулсан.
5.3. Сургуулийн захиргаа, сургалтын алба, багш нарт хуурамч материал болон буруу мэдээлэл өгсөн, зөвшөөрөлгүйгээр дүн, тайлан, бичиг баримтад засвар хийсэн, сургуулиас олгосон биеийн байцаалтыг буруугаар ашигласан.
5.4. Сургуулийн удирдлага, багш нараас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй.
Бусдыг дорд үздэг хүмүүс үнэн хэрэгтээ өөрсдийгөө дорд үзэж байгаа юм
5.5. Сургуулийн бичиг баримт, мэдээ материалыг гэмтээсэн, устгасан, хуурамчаар үйлдсэн буюу зөвшөөрөлгүйгээр хувилсан буюу хэвлэсэн.
5.6. Сургуулийн нутаг дэвсгэрт бусдын эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлсөн зохисгүй үйлдэл гаргасан.
5.7. Сургуулийн дотоод журмыг ноцтойгоор зөрчсөн, бусдыг доромжилсон, заналхийлсэн, эрх чөлөө болон хувийн нууцад нь халдсан, амгалан тайван байдлыг алдагдуулсан, эрдэм шинжилгээ, захиргаа, олон нийтийн ажлыг үймүүлсэн, тасалдуулсан.
5.8. Сургуулийн нутаг дэвсгэрт хар тамхи, архидан согтууруулах ундаа биедээ авч явсан буюу хэрэглэсэн.
5.9. Сургуулийн өмчид хамаарах хөрөнгө, ном сурах бичиг, эд зүйлс, тоног төхөөрөмжийг зориулалтын бус байдлаар ашигласан, гэмтээсэн.
5.10. Сургуулийн аюулгүйн болон бусад онцгой байдлын тоног төхөөрөмжийг буруугаар ашигласан, тэдгээрт гэмтэл хохирол учруулсан, хариуцсан ажилтны үйл ажиллагаанд саад учруулсан.
5.11. Сургуулийн байр, эзэмшилд нэвтрэн орох түлхүүр, карт, кодызөвшөөрөлгүйгээр ашигласан, бусдад дамжуулсан.
5.12. Сургалтын гэрээ болон сургуулийн дүрэм, журмын заалтыг зөрчсөн, тэдгээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.
5.13. Энэхүү дүрмийн заалтуудыг удаа дараалан зөрчсөн.
6. Сахилгын зөрчил гаргасан оюутанд дараах арга хэмжээг авна. Үүнд:
6.1. Амаар буюу бичгээр анхааруулах.
6.2. Эрхийг хязгаарлах, дотуур байрнаас гаргах, диплом олгохыг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх, сургуулиас олгосон биеийн байцаалт болон
сургуулийн бусад өмч хөрөнгийг хураах, хохирлыг төлүүлэх.
6.3. Тодорхой нөхцөлтэйгээр үргэлжлүүлэн суралцуулах.
6.4. Тодорхой хугацаагаар суралцах эрхийг нь хасах, эсвэл зарим хичээлд суух эрхийг нь хасах.
6.5. Сургууль, хамт олны өмч, эд хөрөнгө, аюулгүй байдал, сургалтын хэвийн үйл ажиллагаанд учруулсан хохирлын хэмжээнээс шалтгаалан сургуулийн захиргаа тухайн оюутныг сургуулийн ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэлгүйгээр сургуулиас хөөж болно. Энэ арга хэмжээг дараах тохиолдолд авна:
6.5.1. Зөрчил удаа дараа давтагдсан.
6.5.2. Сургуульд их хэмжээний хохирол учруулсан, нэр төрд нь халдсан гэж үзвэл.
Гурав. Ёс зүйн зөвлөл
7. Сургууль нь ёс зүйн зөвлөл (цаашид "зөвлөл" гэнэ)-тэй байна. Зөвлөлийн бүрэлдэхүүнд захиргаа, багш, оюутны холбоо, зөвлөл, эцэг эхийн төлөөллөөс гадна хөндлөнгийн төлөөлөл орж болно. Зөвлөлийн хурлаар ёс зүйн дүрмийг зөрчсөн оюутны асуудлыг хурлаараа хэлэлцэн зөвлөмж гаргаж, сургуулийн захиргаанд өгнө. Хурал ил тод, нээлттэй, шударга зарчмаар явуулна.
8. Зөвлөлийн бүрэлдэхүүн шийдвэр гаргах, хариуцлага тооцох харилцааг сургуулийн хамт олны хурлаар хэлэлцэн батална.
9. Уг дүрмийн дагуу арга хэмжээ тооцогдсон оюутан нь хариуцлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзвэл МОХ-ны дэргэдэх ёс зүйн хороонд хандах эрхтэй. Оюутны эрхийг хамгаалах үүднээс ёс зүйн хороо нь асуудлыг дахин хэлэлцэх, тайлбарыг нь сонсох, зохих шийдвэрийг гаргана.

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих