2010-11-11
Монголын оюутны хөдөлгөөний түүх
Монголын оюутны хөдөлгөөний түүх
Монголын боловсролын тогтолцоо нь дундад vеэс уламжлагдан ирэхдээ тухайлсан сургууль, хишигтний доторхи сургалт, ордны буюу гэрийн сургалт гэсэн гурван vндсэн хэлбэрээр уламжлагджээ. Чингис хаан болон тvvний угсаа залгамжлагчид боловсролыг төрийн бодлогын хэмжээнд залгамжлуулан тасралтгvй хөгжvvлж байснаас Өгөдэй хаан 1233 онд Яньжин хотноо Их Монгол улсын хөвгvvдийн сургуулийг байгуулан анхны монгол 18 сурагчийг илгээн суралцуулсан байна. Энэ нь төрийн зvгээс нэгдмэл зохион байгуулалттайгаар сургаж байсан хуучин уламжлалын хэлбэр хадгалагдсаар байгаагийн илэрхийлэл юм.
Энэ vеэс суралцагч буюу оюунтны тухай албан ёсны зохион байгуулагдсан сургуулийн суурь тавигдаж байсан бөгөөд vvнтэй зэрэгцэн тэдгээрийн эдлэх эрхийн тухай ойлголт гарч ирсэн нь тодорхой. Гэвч тухайн vеийн он цаг, нийгмийн харилцаанаас шалтгаалан эрх ашгийг нь албан ёсоор хэлбэршvvлэн хамгаалах тухай асуудал байгаагvй ч тэдгээр суралцагчид нь уг улсын ирээдvйд нэн шаардлагатай гэдгийг бvх шатандаа мэдрэн тогтоосон дvрмээс гадуур байдлаар эрх ашигт нь нөлөөлөхийг цээрлэн, хориглож байсан нь тvvхнээ бичээстэй байдаг.

Өөрөөр хэлбэл энэ нь оюутны байгууллагын vvргийг "Суралцагчын дvрэмжсэн эрх ашиг" vvссэн vетэй холбон тайлбарлаж болох юмаа.

Улмаар боловсролын тогтолцоо маань хөгжлийн олон мянган жилийн нvvрийг vзэж боловсронгуй болсоор МУ-н нийслэл Улаанбаатар хотод манай орны хамгийн анхны дээд сургууль болох Улсын Университетийг 'Их сургуулийг зоо техник, багш, хvний эмчийн 3 салбартайгаар, Ардыг Гэгээрvvлэх Яамны харьяанд байгуулах, их сургуулийн хичээлийг 1941-9-1 өдөр нээх'-ээр тогтоожээ. Их сургуулийг нээхийн тулд бэлтгэл курсыг одоогийн нэгдvгээр 10 жилийн сургууль дээр 17 хvний бvрэлдэхvvнтэй байгуулан оройгоор хичээллvvлжээ.

Ингээд албан ёсоор дээд боловсролтой боловсон хvчнийг эх орондоо бэлтгэх бодит алхам хийгдэж, тэнд суралцагч оюутнуудын санаачлагаар 1942 оны 10 дугаар сарын 5-нд шууд нэрлэсэн утгаараа анхны "Оюутны зөвлөл" байгуулагдсан тvvхтэй.

Улмаар МХЗЭ-ийн Төв Хорооны сургууль пионер, оюутан залуучуудын хэлтсээс дээд сургууль, техникум, оюутнуудын сурлага хvмvvжлийн ажлыг сайжруулах зорилгоор МОХ-г МЗХЭ-ийн ТХ-ны дэргэд байгуулжээ. МХЗЭ-ийн ТХ-ны товчооны хурлын 1961 оны 3-р сарын 25-ны өдрийн 15/122 тоот тогтоолоор Монголын оюутны холбооны бага хурлыг 1961 оны 3-р сарын 31-ний өдөр хуралдуулж Монголын оюутны холбооны даргаар Ч.Очирбалыг томилжээ.



1942 оноос 1990 он хvртэлх хугацаанд оюутны байгууллагууд нь томилгооны vндсэн дээр ажилладаг, социалист төрийн зарим чиг vvргийг шууд хариуцан хэрэгжvvлдэг, vзэл сурталжсан хэлбэрээр ажиллаж байсан нь мөн л тухайн vеийн нийгмийн тогтолцоотой холбоотой.



Тухайн vеийн оюутны байгууллагын ажлын цар хvрээг харуулах зорилгоор 1966 онд МОХ-ны тэргvvлэгчдээс хийсэн ажлыг дор тоймлон авав.

"Оюутны соёлч нөхөрлөл"-vvдийг хариуцах тусгай комиссыг МОХ-ны тэргvvлэгч гишvvн Э.Донгиндоо тэргvvтэй 9 хvний бvрэлдэхvvнтэй байгуулах,

Соёлч нөхөрлөлvvдэд цол мандат олгох,

Орос хэлийг хурдан хугацаанд сурах аяныг зохион байгуулах, сайн оюутныг 7 хоногийн амралтын эрхээр шагнах

Мөн ургац хураалт болон олныг хамарсан хөдөлмөрт оюутныг оролцуулах зэрэг ажлуудыг хийдэг байжээ.



1990 оны 12 дугаар сарын 02-нд Монголын оюутны холбооны III чуулган Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, чуулганаар бие даасан, хэнээс ч хараат бус ажилладаг, оюутны эрх ашгийг хамгаалагч, оюутны төрийн бус төв байгууллага болохийг тодорхойлсон. Харин өнөөдрийн МОХ нь 2001 оны 05-р сараас шинэчлэгдэн зохион байгуулагдаж оюутнуудынхаа нийгмийн хамгааллыг бvрдvvлэн сайжруулах, тэдэнд vзvvлэх хөнгөлөлтийг олон улсын оюутны жишгийн дагуу эдлvvлэх талаар санаачлагатай ажиллаж хэрэгжvvлэх, оюутнуудыг олон улсын төвшинд хvлээн зөвшөөрөгдсөн чадварлаг боловсон хvчин болгон төлөвшvvлэх чиглэлээр амлалт аван "2005-2010 онд хэрэгжvvлэх Монголын оюутны хөгжлийн хөтөлбөр"-ийн дагуу ажлаа төлөвлөн хэрэгжvvлж байна.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax