2010-11-11
Монголын оюутны эрхийн түгээмэл тунхаглал

МОНГОЛЫН ОЮУТНЫ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ

 

Энэхүү тунхагийг "Олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглал", оюутан суралцагчдын нийгмийн хамгаалал, суралцах орчин, боловсролын харилцаатай холбогдсон олон улсын гэрээ, конвенцууд, Монгол улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заагдсан эрх зүйн хэм хэмжээг удирдлага болгон оюутны эдэлбэл зохих улс төр, нийгэм, эдийн засаг, боловсролын эрх, эрх чөлөөг тусган баталгаажуулахыг зорьсон.
Монгол улсын их, дээд сургууль, коллеж, МСҮТ-үүдэд суралцагч оюутан бүрийн эрхийг энэхүү түгээмэл тунхаглалын хүрээнд тэгш хангах, хамгаалах үүргийг МОХ болон оюутны орон нутгийн, чиглэлийн, анхан
шатны бүхий л байгууллагууд хариуцан ажиллах бөгөөд Монгол улсын Ерөнхийлөгч, Их хурал, Засгийн газар, Аймаг, нийслэлийн иргэдийн хурал, засаг, захиргааны нэгж, бүх шатны хууль, хяналтын болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүр оюутны эрхийг хүндэтгэнэ.

 

НЭГ. Оюутны улс төр, иргэний эрх

1. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүмүүнлиг, ардчилсан нийгэмд амьдрах эрх

2. Үндэстэн бүр өөрийн ёс заншил, өв уламжлалыг хадгалах, түгээн дэлгэрүүлэх эрх

3. Амгалан тайван, аюулгүй орчинд аж төрөх эрх

Ямар ч үндэстэн, ямар ч хүн байгалиас заяасан байдлаараа бусдаас илүү биш, хичээл зүтгэл, хөгжүүлж бүтээснээрээ дэвшдэг. Зөвхөн өөрийн гаргасан хүч хөдөлмөр, хөгжүүлсэн зүйл, хийсэн бүтээлээрээ бусдаас илүү байж болно

4. Чөлөөтэй эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх

5. Амьдрах, суралцах, түүнтэй холбогдсон аюулгүй байдлаа хангуулахыг шаардах эрх

6. Хуулийн өмнө тэгш байх эрх

7. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх

8. Сэтгэлгээний чөлөөт орчинд байж, шашин шүтэх, сүсэг бишрэлтэй байх эрх

9. Хувийн нууц, гэр бүлийн амьдрал, захидал харилцааны халдашгүй дархан эрх

10. Мэдээлэл авах болон мэдээллийн бүхий л хэрэгслэлийг ашиглах эрх

11. Үндэсний болон орон нутгийн сонгуульд оролцох, санал өгөх, сонгох, сонгогдох эрх

12. Өөрийн оронд чөлөөтэй зорчих, оршин суух газраа сонгох эрх

13. Гадаадад зорчих, эх орноо орхин явах, эх орондоо буцаж ирэх эрх

14. Өөрийн болон гадаад орны оюутны эрх ашгийг төлөөлсөн байгууллагад харъяалагдах, эрх ашгаа хамгаалуулах, тусламж авах, эрхээ баталгаажуулах, туслалцаа авах эрх

15. Үндэсний цөөнх болон цагаач, харьяалалгүй оюутан нь суралцах эрхээ хамгаалуулах эрх

16. Монгол улсын болон олон улсын гэрээ, конвенцийн дагуу шүүхээр хамгаалагдах, бусад эрх зүйн баталгаагаар хангагдахХОЁР. Оюутны нийгэм, эдийн засгийн эрх

1. Хичээлийн бус цагаар хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрийнхөө үнэлэмжинд тохирсон ажлын хөлс авах

2. Иргэний хувьд хуулийн дагуу эд хөрөнгө өмчлөх, эзэмших, өв залгамжлах эрх

3. Өөрийн өмчид учирсан материаллаг болон түүнтэй холбогдсон сэтгэл санаа, эрүүл мэнд, нэр хүндийн хохирлыг төлүүлэх, сэргээлгэх эрх

4. Төрөөс болон боловсрол, санхүүгийн сангуудаас үзүүлж буй оюутны тэтгэмж, тэтгэлэгт хамрагдах эрх

5. Орон сууц эзэмших, тав тухтай орчинд аж төрөх эрх

6. Эрүүл мэндээ хамгаалуулах, төрөөс үзүүлж буй эмнэлэгийн бүх төрлийн үйлчилгээг авах эрх

7. Байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд оролцох, эрүүл, цэвэр орчинд амьдрах эрх

8. Нийтийн соёлч, боловсон үйлчилгээгээр үйлчлүүлэх, амрах эрх

9. Нийтийг хамарсан урлаг, спорт, эрдмийн болон соёлын арга хэмжээнд оролцох, санаачилах, зохион байгуулах эрх

10. Оюутан суралцагчдад үзүүлж буй бүхий л төрлийн хөнгөлөлт, үйлчилгээнд ямар нэгэн ялгаваргүйгээр хамрагдах, эдлэх эрх

11. Хөдөө, орон нутгаас аймаг, нийслэлийн сургуулиудад суралцагч оюутан нь дотуур байраар хангагдах, байрны нөөц, боломжгүй тохиолдолд

төлбөрийн хөнгөлөлт эдлэх эрх

ГУРАВ. Оюутны суралцаж, боловсрох эрх

1. Сонгосон сургуульдаа, сонирхсон мэргэжлээрээ бүхий л хугацаанд суралцах эрх

2. Суралцах тэгш эрх, сургалтын адил орчин, нөхцлөөр хангагдах эрх

3. Сургалтын хөтөлбөр, агуулгыг тодорхойлоход оролцох, санал гаргах, мэдээлэл солилцох эрх

4. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, агуулгын дагуу мэдлэг, дадлага эзэмших эрх

5. Чадварлаг багшлах боловсон хүчнээр хангагдах, багш нараас мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхийг шаардах эрх

6. Багш нарыг мэдлэг, заах арга зүйн чадвар, харилцааны соёл, мэргэжлийн зэрэг, цол, нэр хүнд, дадлага туршлагыг үндэслэн сонгох эрх

7. Олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөр, агуулгыг сургалтын үйл ажиллагаандаа ашиглахыг шаардах эрх

8. Дотоод, гадаадын мэргэжлийн боловсролын сургуульд элсэн суралцах тэгш боломжоор хангагдах, шалгалт, шүүлгэнд хамрагдах эрх

9. Нас, хүйс, шашин шүтлэг, нийгмийн гарал үүсэл, хувийн үзэл бодлыг үл харгалзан суралцах, боловсрох эрх

10. Өөрийн эзэмшсэн мэдлэг, боловсролыг үнэлүүлэх, хөгжүүлэх, төрөл бүрийн уралдаан тэмцээнд оролцох эрх

17. Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих эрх

11. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн эрх бүхий байгууллагын үйл ажиллагаанд санал өгөх, тодруулга хийх, сонирхсон асуудалд хариу авах эрх

12. Оюутны эрх ашгийг хамгаалах байгууллагын удирдлагад сонгогдох, сонгох, үйл ажиллагаанд нь оролцох эрх

13. Шинжлэх ухааны мэргэжлийн судалгаа, бүтээлтэй танилцах, судалгааны салбараа сонгох, эрдэм шинжилгээний ажил хийх боломжоор хангагдах эрх

14. Амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой болон тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сурч боловсрох бололцоогоор бүрэн хангагдах эрх

15. Суралцах хугацаандаа тайван цагийн цэргийн хугацаат албанаас чөлөөлөгдөх эрх

16. Сургалт явуулахад зайлшгүй шаардлагатай анги, танхим, дадлагын бааз, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, ном зохиол, холбогдох мэдээллээр хангагдах эрх

17. Өөрийн туурвисан шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийн үр дүнд үүссэн мэдээллийн болон материаллаг ашиг сонирхлоо хамгаалуулах, үр шимийг нь хүртэх эрх

Амжилт нь бахархмаар үр дүн гаргахдаа биш, бахархмаар хүч хөдөлмөр шингэсэндээ байдаг

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax