2010-11-11
Мэдээ

Metawise.net ОЮТНЫ ЦАХИМ КАРТ

Оюутнууд 4 сарын 8-наас эхлэн Нийслэлийн Нийтийн тээврийн газраас гаргаж буй "Цахим карт"-аар зорчиж эхэллээ. Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргын 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 33-р тушаалын 1-р хавсралтанд НИТХ-ын 2009 оны 4/28 дугаар тогтоолд тусгагдсанаар "Эрхийн үнэмлэх"-ийг "Нийтийн тээврийн оюутны карт" гэж ойлгох ба энэ нь төлбөр тооцооны картанд хамаарахгүй бөгөөд хуучин Оюутны Виза карт нь төлбөр тооцоо гүйцэтгэх боломжтой юм.
Мөн тус цахим карт нь цэнхэр, ногоон өнгийн дэвсгэртэй хэвлэгдэж байгаа бөгөөд зөвхөн төгсөх ангийн оюутнуудын карт цэнхэр өнгийн дэвсгэртэй олгогджээ. Цахим картын хүчинтэй хугацаа нь "2010 оны 04 сарын 01-ээс 2010 оны 06 сарын 30" мөн 2010 оны 09 сарын 1-ээс 2010 оны 12 сарын 31-ийг хүртэл байх бөгөөд тус оюутны картыг сунгуулах, дахин авах үйл ажиллагааг. Монголын оюутны холбоо, их, дээд сургуулийн оюутны байгууллагууд, сургуулийн захиргаадтай хамтран зохион байгуулах юм байна.

Мөн нийт оюутнуудаа сэтгүүлийн зүгээс анхааруулж хэлэхэд:

1. Оюутны картыг дахин ашиглах боломжгүйгээр хугалж гэмтээсэн бол картын үнийг гурав нугалж төлсний дараа олгоно.
2. Оюутны карт нь хэвлэлтийн алдаатай бол нэг хоногийн дотор үнэ төлбөргүй хэвлэж өгнө.
3. Нийтийн тээврийн оюутны картыг Монголын оюутны карттай хамт нийтийн тээврийн хэрэгслээр зорчих бүрдээ биедээ авч явах бөгөөд кондуктор шаардах үед шалгах багажаар уншуулах, бүртгүүлэх, хянуулах үүрэг хүлээнэ.
4. Оюутны картыг алдаж гээгдүүлсэн тохиолдолд хэвлэлээр зарлуулж Монголын оюутны холбоо ба Нийтийн тээврийн газрын төв мэдээллийн баазад цаг алдалгүй мэдэгдэж бусад этгээд ашиглах нөхцөлийг гаргуулахгүй байх үүрэгтэй.
5. Бусдад дамжуулах, ашиглуулахыг хориглох бөгөөд ийм үйлдэл гаргасан тохиолдолд тухайн оюутанд дахин карт олгохгүй юм байна.
6. Цахим картны нууцлал нь ард талын UB гэсэн логон дотор байна.

 

 

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax